Монголын анхны крипто мэдээний сайт

Брад Гарлингхаус: XRP хэрэг удахгүй шийдэгдэх байх

2023-01-19


Финтек технологийн Ripple фирм болон АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын хооронд үргэлжилсэн урт тэмцэл удахгүй дуусч магадгүй гэж компанийн гүйцэтгэх захирал хэлэв.

Гарлингхаус 1-р сарын 18-нд Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр CNBC-д ярилцлага өгөхдөө энэ талаар хэлсэн ба гэхдээ шүүгчид яаран шийдвэр гаргахгүй байх магадлалтай гэжээ.

“Энэ асуудал 2023 онд, магадгүй эхний хагаст шийдэгдэнэ гэж бид өөдрөг итгэлтэй байна. Тиймээс юу болохыг харах л үлдлээ. Гэхдээ бид хууль үйлчилдэг оронд байгаадаа баяртай байна" гэв.

Эргэн сануулхад АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс нь Ripple болон түүний удирдлагуудыг бүртгэлгүй үнэт цаас худалдсан гэж буруутгаж 2020 онд нэхэмжлэл шүүхэд өгснөөр уг эцэс төгсгөлгүй тэмцэл эхэлсэн.

Хоёр жилийн дараа буюу 2022 оны 12-р сард Ripple болон SEC нар энэ хэргийн хураангуй дүгнэлтийг хийхэд шаардлагатай эцсийн тоймоо шүүхэд ирүүлсэн. Уг баримт бичигт тэд бие биенээ хууль зөрчсөн гэж буруутгасан байна.