Монголын анхны крипто мэдээний сайт

OKX бирж нөөцийн баталгааны тайлангаа зарлалаа

2023-01-20


FTX хөрвөх чадвар, дампуурлын дуулианаас үүдсэн крипто зах зээл дэх үймээн самууны дараа хэд хэдэн крипто үйлчилгээ үзүүлэгчид нөөц хөрөнгөө нийтэлж эхэлсэн.

Алдартай криптовалютын бирж OKX гурав дахь Proof-of-Reserves (PoR)-ээ гаргаж, BTC, ETH, USDT-д 7.5 тэрбум долларын "цэвэр хөрөнгө" эзэмшиж байгааг ил болгожээ.

OKX-ийн маркетингийн ахлах захирал Хайдер Рафик мэдэгдэлдээ:

“Аюулгүй байдал, ил тод байдал, итгэлцэл нь OKX бизнесийн үйл явц болон харилцагчийн үйлчилгээний философийн үндсэн зарчим юм. Бид PoR-ээ сар бүр нийтэлж манлайлах байр сууриа аль хэдийн авсан. PoR-ийн салбарын стандартууд үргэлжлэн хөгжиж байгаа тул манай нөөц хөрөнгийн чанар нь зах зээл дээр OKX-ийг ялгах олон гол хүчин зүйлүүдийн нэг болно гэж бид найдаж байна” гэв

OKX-ийн гурав дахь PoR тайлан

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1-р сарын 18-ны байдлаар хэрэглэгчийн 117,682 BTC-ийн үлдэгдэл байгаа бол бирж өөрийн түрийвчиндээ цэвэр 123,914 BTC-ийг эзэмшиж байна. Бирж нь өнгөрсөн сард PoR тайлангаас хойш өөрчлөгдөөгүй 101% -ийн Bitcoin нөөцийн харьцаагаа барьж байна.

Үүний нэгэн адил Ethereum-ийн нөөцийн харьцаа 105% болсон нь өнгөрсөн сарын 103% -иас бага зэрэг өссөн үзүүлэлт болов. OKX хэрэглэгчийн үлдэгдэл 1,233,714 ETH-ийн эсрэг 1,178,993 ETH-ийг барьжээ. 101% -д Tether-ийн нөөц өөрчлөгдөөгүй хэвээр байна. OKX хэрэглэгчийн үлдэгдэл 2,955,696,824 USDT-ийн эсрэг 2,979,866,301 ам.доллар эзэмшиж байна.

Тус бирж цаашдаа Merkle Tree Proof-of-Reserves хөтөлбөрийн 23,000 гаруй хаягийг нийтлэхээ зарласан бөгөөд хөрөнгийн урсгалыг олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд эдгээр хаягийг үргэлжлүүлэн ашиглах болно.