Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Charity 2023 онд 30 мянга гаруй тэтгэлэг олгоно

2023-01-22


Binance-ийн буяны байгууллага болох Binance Charity нь 2023 онд Web3 дээр карьераа эхлүүлэх хүсэлтэй оюутнуудад 30,65 тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

Binance Charity Scholar Program (BCSP) нь үнэ төлбөргүй Web3 боловсрол, сургалтын курсуудыг өгөх бөгөөд энэ нь технологийн мэдлэгтэй оюутнуудад санхүүгийн бэрхшээлийг умартан ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгоно гэж Binance Charity 1-р сарын 20-ны блог нийтлэлдээ мэдэгджээ.

Блогт 82,000 гаруй өргөдөл гаргагч BCSP-ийн дараагийн бүлэгт элсэх сонирхолтой байгааг дурьдав.

Боловсролын түншүүдийн дунд Баруун Австралийн Их Сургууль, Кипр дэх Никосиагийн Их Сургууль, Германы Франкфуртын Санхүү, Менежментийн Сургууль, Нигерт төвтэй Utiva технологийн төв зэрэг орно.

Францад төвтэй төлбөргүй сургалтын төв болох Simplon, Women In Tech, Киевийн IT Cluster болон Украины Дижитал Өөрчлөлтийн яам зэрэг нь BCSP-ийн зарим арга хэмжээг зохион байгуулна.

Binance Charity тэд Оростой хийсэн дайны улмаас ажилгүй болсон Украинчуудыг дахин сургахад нь туслахын тулд Украинд төвтэй хэлтэстэй хамтран ажилласан.

Women In Tech-тэй хамтран ажилласнаар ирээдүйн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Өмнөд Африк, Бразилийн хөдөө орон нутагт 3000 орчим эмэгтэйчүүдийг сургах аж.

Binance Charity нь мөн компанийн ашгийн бус блокчейн боловсролын портал болох Binance Academy-аас түншлэлийн дэмжлэг авах болно.

Зөвхөн 2022 онд Binance Charity 3.5 сая гаруй доллар цуглуулсан. Ихэнх нь Binance USD (BUSD) хэлбэрээр ирсэн бөгөөд энэ нь 290,000 гаруй цагийн Web3 боловсрол, сургалтыг санхүүжүүлэхэд тусалжээ.