Монголын анхны крипто мэдээний сайт

Инфлүнсер Ларк Дэвис өөрийн багцын хамгийн том криптогоо танилцууллаа

2023-01-24


"Cryptolark" гэгддэг криптовалютын арилжаач, инфлүнсер Ларк Дэвис өөрийн твиттер хуудсаараа дамжуулан багцынхаа эхний хоёр байранд яг ямар крипто байдаг талаараа дэлгэжээ.

Сонирхолтой нь, Дэвисийн түрийвч дэх хамгийн том хоёр хувьцаа нь зах зээлийн үнэлгээний 10-т багтдаг криптүүд юм. Биткойн бол түүний эзэмшдэг номер нэг крипто бөгөөд Ethereum нь BTC-ийн дараа байрлаж байна.

Сонирхуулхад энэ оны эхээр уг крипто инфлүнсер Кардано болон түүний уугуул токен ADA-г шүүмжилж байсан.

Арав орчим хоногийн өмнө тэрээр ADA-г зах зээлийн үнэлгээгээр эхний аравт жагсаж байгаад гайхаж байгаагаа хуваалцсан байна. Энэ зоос нь бараг ямар ч DeFi байхгүй, бага хэмжээний жижиглэн арилжаа хийдэг dapps-уудтай, өдөрт дунджаар 70,000 орчим гүйлгээ хийдэг хэмээн жиргэжээ.

Харин Карданог хамгаалахын тулд түүний эсрэг кардано коммунити зогсов. Тэд Кардано бол олон талт декстэй, зээл авах, зээлийн протокол, NFT бондтой, ном, хөгжмийн токенжуулалттай гэх мэтчилэн жиргэжээ.