Монголын анхны крипто мэдээний сайт

Эль Сальвадор 800 сая ам.долларын бондын өрөө төлжээ

2023-01-25


Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле тус улсын Засгийн газар 800 сая ам.долларын бонд болон хүүг хугацаандаа төлсөн гэж мэдэгдэв.

Тус улс биткойны гүйлгээнд нэвтрүүлсний улмаас санхүүгийн бэрхшээлтэй тулгарах болно гэсэн гутранги үзэл бодлыг үл харгалзан бондын төлбөрийг барагдуулжээ.

"Бид зүгээр л бүрэн төлсөн"

Биткойны хамгийн том дэмжигчдийн нэг Эль Сальвадорын удирдагч энэ тухай Твиттер хуудсаараа дамжуулан үүнийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүйд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ тэд нэгдүгээр сарын 23-нд хугацаа нь дуусах 800 сая ам.долларын бондын төлбөрийг тус улс төлж чадах эсэхэд эргэлзэж байсныг дурьджээ.

Букеле өнгөрсөн оны 7-р сард Эль Сальвадор улс макро эдийн засгийн түвшинд биткойн худалдаж авахаар шийдсэн нь тус улсын мөнгөний сүлжээнд хор хөнөөл учруулж, өрийг төлөхөд саад болж болзошгүй гэж The New York Times сонинд тусгайлан онцолж байв. Букеле цааш нь Олон улсын валютын сан (ОУВС)-тай гэрээ байгуулахгүйгээр бондыг шийдвэрлэсэн гэж мэдэгдэв.

Дэлхийд тэргүүлэгч крипто бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ) Эль Сальвадорт санхүүгийн үүргээ биелүүлж байгаад баяр хүргэв.

Тус улсын Сангийн сайд Алехандро Зелая мөн олон сая бондын төлбөрийг баталгаажуулж “Харамсалтай нь үндэсний болон олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээх кампанит ажил өрнөж байгаа ч бид энэ өдөр 2023 оны бондын 800 сая ам.доллар, хүүгийн төлбөрийг төлж дуусгаснаа зарлаж байна”

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас Ройтерс агентлагт мэдээлснээр, засгийн газар үүнээс өмнө 604.1 сая долларын бондын өр болон 23.4 сая долларын хүүг төлжээ