Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood-ийн твиттер хаягийг луйврын токен сурталчлах зорилгоор хакерджээ

2023-01-26


BNB Chain дээр суурилсан RBH нэртэй луйврын токеныг сурталчлах зорилгоор хакерууд Robinhood арилжааны програмын албан ёсны твиттер хаягийг хакерджээ.

Хакерын хийсэн пост дээр криптовалютыг нэг зоос нь 0,0005 доллараар авах боломжтой гэв. Мэдээжийн хэрэг, BNB Chain-д суурилсан токен нь зүгээр л луйвар бөгөөд энэ RBH зоосыг худалдан авалт хийснийхээ дараа тэдгээрийг зарах эсвэл шилжүүлэх боломжгүй гэсэн үг юм. Аз болоход, Robinhood-ийн Твиттер хаягаар нийтэлсэн хуурамч холбоосыг устгахаас өмнө маш цөөхөн хүн худалдаж авсан бололтой.

ZachXBT сүлжээний нууц ажилтны хэлснээр халдлага үйлдэгч ердөө 23.5 BNB (ойролцоогоор 7000 доллар) хийж чадсан байна.

Binance-ийн Гүйцэтгэх захирал Чанпэн Жао энэ үйл явдлыг анхааралдаа авч, хэрэглэгчдийг "бүртгэл бодитой харагдахуйц байсан ч гэсэн үргэлж шүүмжлэлтэй хандахыг" уриалав.