Монголын анхны крипто мэдээний сайт

Скарамуччи: АНУ-ын инфляци 4-5% болтлоо унасны дараа бухын улирал ирнэ

2023-01-26


SkyBridge Capital-ийн үүсгэн байгуулагч, Цагаан ордны ажилтан асан Энтони Скарамуччи Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөө зогсоосноор криптовалютууд сэргэнэ гэж үзэж байна.

Түүний бодлоор АНУ-д инфляци 4-5% хүртэл буурсны дараа ийм зүйл болно гэв. Тодруулбал "ХНС нь 4-5% инфляци бүхий ялалтаа зарлана гэдэгт би итгэж байна. Хэрэв энэ үйл явдал болвол зах зээл дахин сэргэх болно. Мөн эрсдэлтэй хөрөнгийн дахин төрөлт бий болно" гэжээ.

Сануулахад, 1-р сарын ХҮИ-ийн тайланд АНУ-ын инфляци 12-р сард 6.5% байсан бол өнгөрсөн оны 6-р сард дээд цэгтээ хүрч, сүүлийн 40 жилийн хамгийн дээд цэгтээ буюу 9.1% хүрч байжээ.

Цагаан ордны Харилцаа холбооны захирлаар богино хугацаанд ажиллаж байсан тэрээр биткойны хамгийн алдартай дэмжигчдийн нэг бөгөөд зах зээлийн тасралтгүй уналтын туршид итгэлээ хадгалсаар ирсэн.

Гэсэн хэдий ч тэрээр хүмүүст биткойны хөрөнгө оруулалтаа зөв хуваарилж, нийт хадгаламжийнхаа 5 хувиас илүүгүй хувийг хуваарилахыг зөвлөжээ.