Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн олборлогч Core Scinetific компани 500 сая долларын санхүүжилт босгов

2023-01-26


АНУ-д төвтэй биткойн олборлогч Core Scientific компани BlackRock, Apollo Capital, Kensico Capital, Ibex Investors болон бусад санхүүгийн тэргүүлэгч компаниудаас 500 сая долларын санхүүжилт босгожээ.

Тус компани өнгөрсөн оны сүүлчээр дампуурлаас хамгаалах өргөдөл гаргасан ч өр эзэмшигчиддээ өрөө эргэн төлөлтийг төлөхийн тулд биткойн олборлолтоо үргэлжлүүлсэн.

Уламжлалт санхүүгийн фирмүүд туслахаар хошуурч байна

Bloomberg-ийн мэдээллээс харахад BlackRock болон бусад алдартай хөрөнгө оруулагчид Core Scientific-ын баталгаатай хөрвөх үнэт цаасыг худалдаж авснаар ойролцоогоор 500 сая доллар зээлүүлсэн байна. Санхүүжилтэд хамгийн их хувь нэмэр оруулсан нь Ibex Investors компани байсан бөгөөд бараг 100 сая долларын зээл олгосон.

BlackRock үнэт цаас худалдан авах замаар 38 сая доллар зээлсэн бол Apollo Capital Management 4, 8-р сард тус бүр 22.6 сая доллар, 11 сая доллар худалдаж авсан.

Удаан үргэлжилсэн баавгайн зах зээл болон үндсэн дижитал хөрөнгийн үнэ унаснаар Христийн Мэндэлсний Баярын өмнөхөн 11-р бүлгийн дагуу дампуурлаас хамгаалах өргөдөлөө гаргасан. Гэсэн хэдий ч тус компанийн хувьцааны үнэ дараагийн долоо хоногт нь өсчээ. Одоогийн байдлаар CORZQ ойролцоогоор сарын өмнө 0,05 доллараар арилжаалагдаж байсан бол одоо ойролцоогоор 0,11 доллараар арилжаалагдаж байна.

Гэсэн хэдий ч түүний зах зээлийн үнэлгээ 41 сая доллар болсон нь 2022 оны эхэнд хүрсэн 4.3 тэрбум доллараас нилээд доогуур байна (Nasdaq-д бүртгүүлсний дараа).