Монголын анхны крипто мэдээний сайт

Нью-Йоркийн Сенат криптог төлбөрт авах талаар хууль санаачлав

2023-01-30


Нью-Йоркийн Сенатад өргөн барьсан шинэ хуулийн төсөлд зарим криптовалютыг төрийн байгууллагуудын төлбөрийн хууль ёсны хэлбэр болгохоор зорьж байна.

Тодруулбал торгууль, татвар, төрөөс ногдуулсан бусад хураамжийн төлбөрийг криптогоор төлж болох хуулийн төсөл аж.

Уг хууль тогтоомжид нарийвчлан дурдсанчлан, хүлээн зөвшөөрөгдсөн криптовалютууд нь Bitcoin, Ethereum, Litecoin, Bitcoin Cash зэрэг багтах боловч илүү олон криптог удахгүй нэмэх аж.

Сонирхуулхад, хууль тогтоомжид криптовалютыг “төв банкнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг мөнгөн тэмдэгтийн нэгж ба хөрөнгийн шилжүүлэхдээ  шифрлэлтийн аргыг ашигладаг аливаа хэлбэрийн дижитал валют” гэж тодорхойлсон.

Уг саналыг Ардчилсан Ассамблейн гишүүн Клайд Ванел танилцуулсан байна. Түүнийг криптод ээлтэй улс төрч гэж үздэг ч намынх нь олон гишүүд криптогийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс улбаалан ашиглахыг эсэргүүцдэг.

Өнгөрсөн долоо хоногт Аризонад сенатор Вэнди Рожерс биткойн болон бусад криптовалютыг муж даяар хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох хуулийн төслийг өргөн барьсан.

Түүнчлэн Рожерс 2022 оны 1-р сард үүнтэй төстэй хуулийн төслийг санал болгосон боловч сонирхол татсангүй.