Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн 35,000 доллар болж, 367 сая долларын позиц хаагдлаа

2023-11-15


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 38,000 ам.долларт хүрч богино хугацаанд өссөн биткойн мягмар гарагт 35,100 ам.доллар болтлоо уналаа.


Энэхүү уналт нь сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээл дээрх 367 сая гаруй долларын позицыг хаасан байна. 


Coinglass-ийн мэдээлснээр зөвхөн сүүлийн нэг цагийн дотор 200 гаруй сая долларын позиц хаагджээ. 


Хамгийн том нь OKX дээр 9.45 сая доллараар үнэлэгдсэн BTC-USDT своп юм.


АНУ-ын ХҮИ-ийн мэдээллүүд хүлээгдэж байснаас илүү гарсантай холбоотойгоор биткойны ханш ойролцоогоор 36,700 доллараар арилжаалагдаж эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ мөчийг халимнууд ашигласан бололтой их хэмжээгээр борлуулалт хийсний улмаас биткойн унаж одоогийн байдлаар 35,400 доллараар арилжаалагдаж байна. 


Өнгөрсөн пүрэв гаригт биткойны ханш сүүлийн 18 сарын хамгийн дээд цэгтээ хүрч, 37,800 ам.долларт хүрсэн байна.


BlackRock мөн Ethereum ETF-ийг авах хүсэлт гаргасан нь ETH-ийн үнийг 2000 доллараас дээш авчирсан. Мягмар гарагийн байдлаар ETH 6%-иар буурч, 1974 доллар болжээ.