Монголын анхны крипто мэдээний сайт

SBF шоронгийн амьдралд дасан зохицож байна

2023-11-26


Дампуурсан криптовалютын бирж FTX-ийг үндэслэгч Сэм Банкман-Фрид торны цаадах амьдралд дасан зохицож, скумбрия тамхиар хэрэглээнийхээ зүйлсийг худалдаж авч байна гэж Wall Street Journal (WSJ) пүрэв гарагт мэдээлэв.


Тамхи татахыг хориглосон зарим хорих ангиудад зарим бараа, үйлчилгээний төлбөрийг тамхиар төлдөг эртний заншил нь хадгалагдан үлдсэн байна. Үүний жишгээр Банкмен-Фрид нэгэн хоригдолд хэдэн ууттай тамхи өгч үсээ засуулсан гэж WSJ энэ талаар сайн мэддэг хүмүүсийн ярианаас иш татан мэдээлэв.


Банкмен-Фрид Бруклин хотын Цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд энэ сарын эхээр FTX-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгч, зээлдүүлэгчдийг залилсан долоон хэрэгт буруутай нь тогтоогдсоны дараа ялаа хүлээж байна. Түүний камерт Гондурасын ерөнхийлөгч асан, Мексикийн цагдаагийн ахлах ажилтан асан нар байдаг.



Тэрээр хууль эрх зүйн материалд хандах тусгай зөөврийн компьютер ашиглах боломжтой бөгөөд долоо хоногт нэг удаа өмгөөлөгч бус зочин зочлохыг зөвшөөрдөг. SBF мөн харуулуудад крипто зөвлөгөө өгч байсан гэж WSJ нэг эх сурвалжаас иш татан мэдээлэв.