Монголын анхны крипто мэдээний сайт

Германы цагдаа нар 2.1 тэрбум долларын 50,000 BTC хураан авчээ

2024-01-31


Германы цагдаагийн ажилтнууд арван жилийн өмнө зохиогчийн эрхийн хууль зөрчсөн хэргээр нэр бүхий хоёр этгээдээс 50,000 гаруй биткойныг хураан авчээ. 


Өнөөдрийн үнээр 2.1 тэрбум долларын өртөгтэй энэхүү арга хэмжээ нь Германы эрх баригчдын хувьд урьд өмнө байгаагүй хамгийн том биткойны хураан авсан хэрэг бөгөөд дэлхий даяар хууль сахиулах байгууллагаас хамгийн томд тооцогдож байгаа хэрэг юм.


Мягмар гарагт цагдаагийн газраас гаргасан мэдэгдлийн дагуу Холбооны Эрүүгийн цагдаагийн алба (BKA), Холбооны мөрдөх товчоо болон Мюнхений шүүх эмнэлгийн мэдээллийн технологийн шинжээч нар хамтран уг ажиллагааг гүйцэтгэжээ. 


Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж, улмаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагчид олсон орлогоо БКА-аас өгсөн дижитал түрийвчинд сайн дураараа шилжүүлжээ. Тэдний дунд 40 настай герман эр, 37 настай польш эр нар байв. 


"Тэд олсон орлогоороо биткойн худалдаж авсан" гэж мэдэгдэлд дурджээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал нэмэлт мэдээлэл өгөхгүй гэв. 


Одоог хүртэл эргүүлэн авсан зоосыг хэрхэх талаар шийдвэр гаргаагүй байна.


2013 оны 5-р сард биткойн нэг бүрийг нь ойролцоогоор 100 доллараар худалдаж авсан нь тухайн үед BTC-ийн бүх хадгаламж 5 сая орчим долларын үнэтэй байсан гэсэн үг. Үүнээс хойш биткойны ханш 400 дахин өсөж, өнөөдөр 43,500 доллараар арилжаалагдаж байна.