Ripple-ийн Гүйцэтгэх захирал Bloomberg-т хэлэхдээ тус компани XRP-д суурилсан биржийн арилжааны сан /ETF/-ийг "баяртайгаар хүлээн авах болно" гэж хэлсэн бөгөөд тэрээр, ирээдүйд ETF нь зайлшгүй гэж бодож байгаагаа хуваалцжээ.
Брэд Гарлингхаус боломжит ETH болон SOL-ийн ETF-ийн эргэн тойронд өөрийн блокчейны ETF-ийг харна гэж таамаглаж байгаа ба энэ нь хөрөнгө оруулагчдад "эрсдэлийг төрөлжүүлэх" болно гэж үзэж байна.
Ripple одоогоор ETF гаргагчидтай ярилцаж байгаа эсэхийг асуухад гүйцэтгэх захирал тайлбар өгөхөөс татгалзав. Гэсэн хэдий ч Гарлингхаус компанийн байр суурийг давтаж "Бид XRP коммунитигийн хувьд энэ нь утга учиртай гэж бодож байна" гэжээ.