Монголын анхны крипто мэдээний сайт

Холбооны нөөцийн сан ханшаа барьсны дараа BTC 4%-иар өсөв

2024-03-21


Лхагва гарагт Холбооны Нээлттэй Зах зээлийн Хорооны (FOMC) хурлын дараа биткойны үнэ огцом өссөн бөгөөд Холбооны Нөөц бодлогын хүүнд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдэв.

Энэхүү шийдвэр нь Төв банкны жишиг хүүг 5.25% -аас 5.50% хооронд байлгах аж. 

Биткойны ханшийг зарлахаас нэг цагийн өмнө 62,000 ам.доллараар арилжаалагдаж байсан бөгөөд мэдээний дараа бараг 64,600 ам.долларт хүрсэн байна.

Төв банк мэдэгдэлдээ тус улсын эдийн засгийн идэвхжил өргөжиж, ажилгүйдлийн түвшин бага, инфляцийн түвшин өндөр хэвээр байгааг тэмдэглэжээ.

CME FedWatch-ийн мэдээлснээр, 5-р сард болох дараагийн FOMC дээр зээлийн хүү тогтмол хэвээр байна гэж зах зээл үзэж байгаа ч 6-р сард 25 нэгжээр буурах магадлал 60% байна.

Өнгөрсөн долоо хоногт биткойны үнэ 74,000 доллараас унасан нь Bitcoin ETF-ийн цэвэр урсгал мэдэгдэхүйц удааширсантай холбоотой.