Монголын анхны крипто мэдээний сайт

Кэти Вуд: Биткойн 3.8 сая долларт хүрнэ

2024-03-23


Алдарт биткойныг дэмжигч Кети Вуд биткойны үнэ 1.5 сая доллар хүртэл өсөж магадгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Харин энэ удаад тэрээр 3.8 сая долларт хүрнэ гэж үзэж байна.

Өнгөрсөн долдугаар сард тэрээр АНУ-ын бүс нутгийн банкны хямралын үеэр итгэл үнэмшил нь үнэхээр өссөн гэж хэлсэн бөгөөд Вуд өөрийн хамгийн сүүлийн таамаглалынхаа талаар ярихдаа, хэрэв институциональ оролцогчид багцынхаа 5-аас доошгүй хувийг хуваарилах юм бол ийм үнэд хүрэх боломжтой гэж Вуд хэлэв. 

Тодорхой цаг хугацаа өгөөгүй ч Вуд энэ нь эцэстээ болно гэж итгэж байгаа аж. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр энэ арван жилийн эцэс гэхэд криптовалютын эдийн засаг бүхэлдээ 25 их наяд долларт хүрэх боломжтой гэж таамаглажээ.