Монголын анхны крипто мэдээний сайт

24 цагийн дотор 2.3 тэрбум долларын биткойн нүүдэл хийжээ

2024-03-24


 Whale Alert-ийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд үл мэдэгдэх гэсэн нэртэй түрийвчээр гайхалтай их хэмжээний биткойн шилжүүлсэн байна. Байршлаа сольсон BTC-ийн нийт хэмжээ fiat хэлбэрээр 2.3 тэрбум доллараас давжээ.

Энэ нь таван том гүйлгээгээр хийгдсэн бөгөөд хамгийн бага нь 4,799 BTC-ийг шилжүүлсэн. Нэг нь 7452 BTC шилжүүлсэн бол нөгөө гурав нь тус бүр 8100 гаруй биткойн шилжүүлсэн байна. Тэдгээрийн хамгийн том нь 560,821,374 долларын үнэ бүхий 8,734 BTC-ийг агуулж байв.

Эдгээр таван том шилжүүлгээс 1 тэрбум орчим ам.долларын биткойныг Coinbase криптовалютын биржээс хувийн түрийвч рүүгээ татан авчээ. 

Крипто коммунитигийн анхаарлыг энэхүү асар их хэмжээний нүүдэл татаж байна.