Монголын анхны крипто мэдээний сайт

Google дээрх биткойны халвинг гэх хайлт хамгийн өндөр түвшинд хүрчээ

2024-04-19


Google дээрх  "биткойны халвинг" гэх нэр томъёоны хайлт түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн нь олон нийтийн сонирхол улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна. 

Google Trends-ийн мэдээллээс үзэхэд энэ нэр томъёоны сонирхол 2024 оны эхнээс тогтвортой өсч эхэлсэн. 1-р сараас эхлэн 9 оноогоор "биткойны халвинг" гэсэн түлхүүр үгийн сонирхол одоо 100 болсон бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүй гэсэн үг юм.

Биткойны халвинг нь хамгийн сүүлд 2020 оны тавдугаар сард болсон ба энэ үед уг хайлтын нэр томьёоны тухайн үеийн сонирхол өнөөдрийнхөөс бараг гуравны нэгээр бага байв. Одоо, дөрвөн жилийн дараа, дараагийн халвинг нь дөрөвдүгээр сарын 20-нд болно.

Биткойны халвинг нь биткойны сүлжээн дэх 210,000 блок тутамд буюу ойролцоогоор дөрвөн жилд нэг удаа идэвхждэг механизм бөгөөд биткойны нийлүүлэлтийн түвшинг хоёр дахин бууруулдаг. Яг одоогийн байдлаар өдөр бүр ойролцоогоор 900 BTC олборлож байгаа бөгөөд халвингийн дараа энэ тоо 450 BTC болж буурах болно.

Энэ нь нийлүүлтийг бууруулж байгаа тул уг үйл явдал нь биткойны үнэд өсөлтийг авчирна гэж олон хүн үзэж байна.