Монголын анхны крипто мэдээний сайт

Эминем Crypto.com-ийг суртчиллаа

2024-04-27


Эминем нэрээрээ алдаршсан Маршалл Мэтерс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж буй Crypto.com-ийн шинэ сурталчилгааны кампанит ажилд дэмжлэг үзүүлэв.

4-р сарын 26-ны өдөр X хаяг дээрээ Эминем Crypto.com сайтын сурталчилгааг нийтэлжээ. Энэ нь 2021 оны 10-р сард өмнөх бухын зах зээлийн оргил үед крипто биржийг дэмжсэн Мэтт Дэймоноос хойшхи Crypto.com-ын анхны томоохон алдартнуудын дэмжлэг болж байна. 

2023 он хүртэл үргэлжилсэн баавгайн зах зээлд хэд хэдэн томоохон бизнес дампуурсан ба 2022 оноос хойш алдартнууд крипто салбараас хөндийрсөн. Хамгийн том уналт болох FTX-ийн гүйцэтгэх захирал асан 25 жилийн хорих ялаар шийтгүүлэв.

Одоогийн байдлаар Эминемийн сурталчилгаанд олон нийт янз бүрийн хариу үйлдэл үзүүлсээр байгааг онцлох нь зүйтэй.