Монголын анхны крипто мэдээний сайт

Glassnode: Уналтын дараа шинэковууд сандарч, алдагдалтай зарж байна

2024-05-02


Сүүлийн нэг сарын хугацаанд крипто зах зээл асар их уналттай улгарсан бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид тогтворгүй байдлыг даван туулах чадваргүй гэдгээ баталж байна.

Блокчейн тоо баримтаас харахад биткойны бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрч байсан жилийн эхэн үеийн бухын зах зээлд орж ирсэн 2024 оны биткойны худалдан авагчид хөрөнгийн үнэ ханшаа эргүүлж, алдагдалтай зарж сандарч байна.

Glassnode-ийн мэдээлснээр, гинжин хэлхээний "бодит алдагдал" нь сүүлийн хоёр сарын хугацаанд өндөр хэлбэлзэлтэй үед өссөн гэв.

Glassnode-ийн ахлах шинжээч Жеймс Чек лхагва гарагт гарсан мэдээллийн товхимолд "Эдгээр сүүлийн үеийн худалдан авагчид статистикийн хувьд хамгийн их сандарч байна" гэж бичжээ.