Монголын анхны крипто мэдээний сайт

Нэгэн арилжаач хуурамч хаягийн залиланд 68 сая доллараа алджээ

2024-05-04


Нэр нь үл мэдэгдэх арилжаач нэг удаагийн гүйлгээгээр 68 сая долларын үнэ бүхий Wrapped Bitcoin (WBTC)-оо хуурамч хортой хаягийн луйварт алдсан байна.


68 сая долларын хулгайг анх 5-р сарын 3-нд Cyvers сүлжээний хамгаалалтын компани ил болгож “Бид андуураад байна уу, эсвэл хэн нэгэн үнэхээр 68 сая долларын WBTC-ээ алдсан уу?" хэмээн жиргэжээ. 

Хохирогч "0x1E" хэтэвч нийт хөрөнгийнхөө 97 гаруй хувийг буюу 67.8 сая долларыг алдсан гэж CoinStats мэдээлэв.

Хаягийн хордлого буюу хаягийг хуурамчаар үйлдэх нь арилжаачдын гүйлгээ хийхдээ хайхрамжгүй байдал, яаруу байдлаас ашиг олох зорилготой юм. Энэ  нь жинхэнэ мэт харагддаг.