Монголын анхны крипто мэдээний сайт

ОХУ крипто арилжаанд хатуу хориг тавина

2024-05-06


Геополитикийн хурцадмал байдал, хориг арга хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед Орос улс биткойн зэрэг криптовалютын арилжаанд хатуу хориг тавихаар бэлтгэж байна.

Энэхүү алхам нь криптовалютын экосистемийг зохицуулах засгийн газрын өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм. Зөвхөн олборлогчид болон Төв банкнаас зөвшөөрөл авсан төслүүдэд үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Гэсэн хэдий ч хуулийн хүрээнээс гадуур крипто бирж болон OTC) үйлчилгээ байгуулахыг хориглоно гэж тодруулав. 

Мөн Төрийн Думын Санхүүгийн зах зээлийн хорооны дарга Антон Горелкин ОХУ-д криптовалют гүйлгээнд бүрэн хориг тавихыг дэмжихгүй гэдгээ тодруулахыг оролдсон.

Тэрээр Telegram нийтлэлдээ энэхүү хязгаарлалт нь криптовалютын бүх хэрэглээг хориглох зорилгогүй, харин Оросын хууль эрх зүйн хүрээнд криптовалютын арилжааны платформ байгуулахыг зохицуулах зорилготой гэж тайлбарлажээ. 

Горелкин мөн Оросын хууль ёсны крипто дэд бүтцийг бий болгоход геополитикийн бодит байдал нөлөөлдөг гэж үзэж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, ийм дэд бүтцийг бий болгох нь Оросын бизнесийг барууны хоригт өртүүлж болзошгүй гэв.

Нэмж дурдахад Горелкин ирээдүйд хязгаарлалтыг цуцалж магадгүй гэж тэмдэглээд хэрэглэгчид урьдын адил гадаадын крипто бирж болон OTC үйлчилгээг ашиглах боломжтой хэвээр байгааг мэдэгдлээ.