Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн пиццаны өдөр тохиож байна

2024-05-23


5-р сарын 22-ны өдөр Биткойны пиццаны өдрийн 14 жилийн ой тохиож байна. 


2010 оны энэ өдөр Флоридын программист, биткойны эхэн үеийн хэрэглэгч BTC ашиглан анхны баримтжуулсан худалдан авалт хийж, 10,000 BTC-аар хоёр ширхэг Papa Johnson-ий пиззагаар авч байжээ.


2014 онд Bitcoin форум дээр хийсэн ярианаас үзэхэд 2010 оны 5-р сарын 22-нд 1 BTC нь 0.0041 долларын үнэтэй байсан нь худалдан авалтын дүнг 41 доллар болгож байв. Биткойны үнэ анхны биткойн пицца өдрөөс хойш мэдэгдэхүйц өссөн бөгөөд одоогоор 70,000 доллараас дээш байна.


Ласло Ханьеч пицца худалдаж авсан нь биткойны түүхэн дэх домогт үйл явдал болсон юм. Энэ гүйлгээ нь эргээд харахад биткойнд онцгой ач холбогдолтой бөгөөд энэ нь дижитал валютыг арилжааны хэрэгсэл болгон ашиглах бодит жишээг харуулсан юм.


Гэсэн хэдий ч өнгөрсөн Пиццаны өдрийн баяр гашуун болж хувирсан.


Өнгөрсөн жил санамсаргүй хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх зорилгоор олон тооны пиццатай холбоотой меме зоос гарч ирсэн ба луйварчид хөрөнгө босгож зорилгоо биелүүлсний дараа бүх зоосоо зарж асар их хэмжээний уналтанд хүргэжээ. Аз болоход, энэ жил меме зоосны хөөрөгдөл үргэлжилсээр байгаа ч харьцангуй тайван байна.