Монголын анхны крипто мэдээний сайт

ETH эзэмшигчдийн 90% нь ашигтай байна

2024-05-23


Ethereum 3,200 долларын үнийн бүсээм огцом өсөлт үзүүлсэн нь криптовалют эзэмшигчдийн  хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс нэмэгдүүлсэн.


Өөрөөр хэлбэл ETH-ийг эзэмшдэг зах зээлд оролцогчдын 90% нь одоогийн байдлаар ашиг орлоготой байгаа бол үлдсэн 10% нь дүндээ дүн байна. Үүнийг бичиж байх үед ямар ч ETH эзэмшигч алдагдал хүлээгээгүй байдалтай байна. 


Даваа гараг нь ETH-ийн арилжааны өдөр байсан бөгөөд 25 минутын дотор хөрөнгийн үнэ 10%-иар өсч, 3,150 доллараас 3,450 доллар хүртэл өссөн байна. Одоогийн байдлаар крипто хөрөнгийн үнэ 3,790 доллар болж өссөн нь сүүлийн 24 цагийн дотор 22%-иар өссөнийг харуулж байна. 


ETH долоо хоногийн дотор 11%-иас илүү унаж, 3500 долларт хүрсэн. Гэсэн хэдий ч хөрөнгийн эзэмшигчдийн 89 орчим хувь нь ашигтай байсан.


Энэ удаад АНУ-д спот Ethereum биржийн арилжааны сангууд (ETF) нээгдэж болзошгүй тухай мэдээг гарсны дараа нэг жилийн хугацаанд 24 цагийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв.