Монголын анхны крипто мэдээний сайт

Нэгэн халим томоохон SHIB худалдан авалт хийв

2023-01-30


WhaleStats-ын саяхны мэдээллээр Боромир нэртэй халим 120,000,000,000 Шиба Ину зоос худалдан авчээ. Худалдан авалт хийх үед 1,450,800 долларын үнэтэй байсан. WhaleStats-ын мэдээллээр энэ нь удаан хугацаанд бүртгэгдсэн SHIB-ийн цорын ганц томоохон худалдан авалт юм.

Түүнчлэн энэ хугацаанд хоёр дахь том меме криптовалют нь Ethereum сүлжээн дэх хамгийн том 100 халимны дунд хамгийн их арилжаалагдсан зоос болжээ.

Одоогийн байдлаар эдгээр халимны эзэмшиж буй SHIB-ийн нийт хэмжээ нь 568,547,643 доллар болж байна. Энэ нь тэдний крипто багцын 15.82% юм.