Tron-ийн үүсгэн байгуулагч Жастин Сун хэлэхдээ, TRX-ийг 2023 оны эцэс гэхэд таван өөр улсад албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох нь түүний гол зорилтуудын нэг гэжээ.
Тодруулбал саяхан твиттер хуудсандаа Сун өөрийн Tron блокчейны уугуул зоос TRX-ийг энэ жил "дор хаяж" таван улс хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Доминика, Синт-Мартен зэрэг улсын тугуудыг байрлуулсан бөгөөд энэ нь жагсаалтын эхнийх байж болохыг сануулсан байна.
Синт Мартен улсын Нэгдсэн Ардын Намын удирдагч Роландо Брисон саяхан засгийн газар криптовалютын зохицуулалтыг хэрэгжүүлэх, TRX-ийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох чиглэлээр анхны алхмуудаа хийсэн гэж мэдэгдэв.
“Сент-Мартенд криптовалютыг бүрэн
зохицуулалтгүй үргэлжлүүлэхийг зөвшөөрөх нь туйлын эрсдэлтэй тул бид идэвхтэй
байх ёстой. Тиймээс би санаачилга гаргах
эрхээ ашиглан Трон Протоколыг эхний ээлжинд дэвшүүлж, дараа нь бусад блокчейнүүдыг
нэгтгэх боломжтой" гэж тэрээр хэлжээ.
Сун энэхүү боломжит алхмыг "амбицтай зорилго" гэж тодорхойлсон ба энэ нь ирээдүйд криптовалютыг олноор нэвтрүүлэх замыг нээж чадна гэжээ.
Tron-ийн үүсгэн байгуулагч цаашлаад дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс TRX-ийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгож чадна гэж хэлсэн. Сануулахад, тус улсын дотоодын эрх баригчид 2021 онд криптовалютын бүх үйл ажиллагааг хориглосон билээ.