Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн АНУ-ын Төв банкны хүүгийн өсөлтөнд хэрхэн хариу үзүүлэв?

2023-02-02


Лхагва гарагт болсон Холбооны нээлттэй зах зээлийн хорооны ээлжит хуралдааны дараа Холбооны нөөцийн банк жишиг хүүгээ 25 нэгжээр нэмэгдүүлэх болсноо зарлав.

Хүүгийн өсөлт нь ХНС-ын жишиг хүүг 450-аас 475 суурь онооны хооронд авчирсан нь 2007 оны сүүлчээс хойших хамгийн дээд түвшин юм. 25 нэгжээр өсгөсөн нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн бөгөөд 12-р сард 50 нэгжээр нэмэгдүүлсэнтэй харьцуулахад зөөлөн байсан.

Энэ мэдэгдлээс өмнө ба дараа нь биткойн ойролцоогоор 23,000 доллараар арилжаалагдаж байсан. Харин мэдэгдлийн дараа ХНС-ын дарга Жероме Повелл мэдэгдэл хийж дууссаны дараа эрчтэй өсөж эхэлсэн ба 24,200 долларт хүрч өдрийн дээд ханшаа тогтоожээ.

Инфляци буурах хандлагатай байгаа энэ үед зах зээлд оролцогчид ХНС-ыг хүүгийн өсөлтөө удаашруулах эсвэл буцаана гэж таамаглаж эхэлсэн.

Гэсэн хэдий ч Холбооны нөөцийн сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж байгаа талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

JP Morgan-ийн шинжээч ХНС-ыг өнгөрсөн сард 5-р сар хүртэл бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэж таамагласан бөгөөд ХНС 2023 оныг дуустал 5%-иас дээш хүүгээ барьж магадгүй гэжээ.