Bloomberg-ийн ахлах макро стратегич Майк МакГлон крипто зах зээлийн талаарх шинэ хандлага болон түүний сүүлийн үеийн чиг хандлагын талаар өөрийн байр сууриа хуваалцлаа. МакГлон ярилцлагандаа Ethereum-ийн 2-р давхаргын шийдлүүд дээрх ямар ч протокол нь Polygon (MATIC)-ийг гүйцэхгүй гэв.
Эдийн засагч Polygon нь нууцлал, гүйлгээний боловсруулалтын хурдыг хангахын тулд хамгийн сүүлийн үеийн zero-knowledge технологийг ашигладаг ба энэ нь блокчейн хөгжүүлэгчдийн хувьд диваажин гэж онцлов. Aave болон Uniswap зэрэг Ethereum-ийн хамгийн том DeFi платформууд Polygon руу шилжиж байгаа бөгөөд төвлөрсөн бус хэрэглээний нийт тоо нь хамгийн ойрын L2 өрсөлдөгчийнхөөс гурав дахин их бөгөөд Ethereum-ийн бараг тал хувь нь юм гэж МакГлон дурьджээ.
Мөн Polygon нь NFT болон Web3-ийн брэнд болж чадсан гэж эдийн засагч
үргэлжлүүлэн хэлэв. Гадаад ертөнцөөс улам олон корпорациуд шинэ дижитал эдийн
засаг руу шумбах хүсэлтэй байгаа бөгөөд Polygon нь тэдэнд хүслээ
гүйцээх боломжийг олгодог гэжээ.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Coca-Cola, Reddit, Starbucks, Meta зэрэг компаниуд Web3 ертөнцөнд Polygon-ээр дамжуулан нэвтэрсэн байна.