Монголын анхны крипто мэдээний сайт

BTC 20,000 доллараас дээш байгаа нь шинэ хөрөнгө оруулагчдыг ихээхэн татжээ

2023-02-07


1-р сарын хоёр дахь долоо хоногт биткойны үнэ 20,000 доллараас дээш гарсан нь зах зээлийг FOMO (алдахаас айх айдас)-д автуулжээ.  

Учир нь жижиг BTC эзэмшигчид буюу жараахайнуудыг энэ үеэр асар их хэмжээгээр өссөн байна. Тодруулбал 1-р сарын 13-аас хойш 0.1 BTC буюу түүнээс бага хэмжээтэй BTC хаягуудын тоо мэдэгдэхүйц өсчээ.

1-р сарын 13-нд BTC-ийн үнийн өсөлтөөс хойш 620,000 шинэ BTC хаяг гарч ирж, нийт 39.8 саяд хүрчээ.

Бага хэмжээтэй биткойны хаягийн өсөлт нь 2023 онд хөрөнгө оруулагчдын өөдрөг үзэл сэргэж байгааг харуулж байна. Ийм жижиг хаягуудын өсөлт маш хязгаарлагдмал байсан бөгөөд 2022 оны 11-р сард FTX уналтаас хойш мэдэгдэхүйц удааширсан боловч 2023 онд шинэ хаяг үүсгэх хурд нэмэгджээ.

Магадгүй үнийн бууралт нь жижиглэнгийн арилжаачдыг BTC-ийг хямд үнээр авахыг уриалсан байх магадлалтай. Одоогийн өсөлт нь зах зээл нийтдээ буллиш хандлагатай байгаатай холбоотой бөгөөд биткойноос гадна хэд хэдэн алткойнууд мөн олон сарын дээд амжилтыг тогтоож, нийт криптогийн зах зээл 30 гаруй хувиар өссөн байна.