Амралтын өдрүүдэд биткойны үнэ сэргэхийг хичээж байгаа ч хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил алга. Энэ долоо хоногт 1-р сарын хэрэглээний үнийн индексийн мэдээлэл гарахаас өмнө биткойн уналтанд орсон нь худалдан авагчид сандарч байгааг харуулж байна. Цаашлаад энэ нь богино хугацааны хэлбэлзлийг нэмэгдүүлж болзошгүй юм.
Ойрын хугацааны таамаглал тодорхойгүй байгаа ч Delphi Digital-ийн шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сангаас жилийн сүүлээр таатай бодлого баримталж, эрсдэлтэй активуудад таатай байх болно гэж үзэж байна.
Өөр нэг өсөлтийн таамаглалыг Pantera Capital-ийн гүйцэтгэх захирал Дэн Морхед хэлсэн бөгөөд биткойны "долоо дахь бухын мөчлөг" эхэлсэн байж магадгүй гэжээ. Морхед 2021 оны 11-р сараас 2022 оны 11-р сар хүртэлх бууралт 376 хоног үргэлжилсэн ба BTC үнэ 77%-иар буурсан гэдгийг онцолсон. Харин үүнийг өмнөх баавгайн зах зээлийн үед ажиглагдсан дундаж уналт 307 хоног, дундаж уналт 73%-иар буурсантай жишсэн байна.
Шинжээчид биткойнд урт хугацаанд эерэгээр хандаж байгаа бололтой, гэхдээ ойрын хугацааны хувьд тодорхойгүй хэвээр байна.
BTC үнэ ойрын хугацаанд сэргэж чадвал энэ долоо хоногт MATIC, HBAR, LDO,BIT-ийн үнэ өсөж магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.