Илон Маск Твиттерийн шинэ Гүйцэтгэх захирлын хувцас өмссөн нохойны зургийг нийтлэсний дараа алдартай меме криптовалют болох FLOKI-ийн үнэ 41%-иар өссөн байна.
DOGE, SHIB, BABYDOGE зэрэг бусад мемекоинууд ч гэсэн өсөлтийг үзүүлэв.
Теслагийн гүйцэтгэх захирал бөгөөд
манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг Элон Маск мемекойнтой хэрхэн
сээтэгнэхээ мэддэг. Тэрээр хамгийн сүүлийн жиргээндээ доорх зургийг нийтэлснээр
нохойн сэдэвт меме зооснуудыг өсгөлөө.
Илоны Шиба Ину үүлдэрийн нохой нь Флоки нэртэй байдаг учир FLOKI яагаад огцом өссөн нь гайхах зүйл биш юм. Одоогийн байдлаар 0.00002959 доллараар арилжаалагдаж байгаа нь өчигдрийн тоотой харьцуулахад 41%-иар өссөн байна.
Dogecoin (DOGE) болон Shiba Inu (SHIB) зэрэг бусад нохой сэдэвт зооснууд мөн өссөн.
Энэ нь тэрбумтан мемекойны үнийн өсөлтийг өдөөсөн анхны тохиолдол биш юм. Тэрээр 2021 оны Зул сарын баяраар нохойгоо санта клаусын хувцас өмсгөж, зургийг нь твиттертээ нийтэлсэн. Үүний дараа Санта Флоки хэмээх шинэ зоос гарсан бөгөөд 48 цагийн дотор 19,000%-иар өссөн ч, удалгүй унажээ.