Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2022-07-02


Шиба Инугийн шатаалт сүүлийн 24 цагийн дотор мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж SHIB шатаалтын баг мэдээлжээ. Тус багийн мэдээлснээр найман цагийн өмнө 16 гаруй гүйлгээгээр нийт 219,660,376 SHIB шатаагджээ. Энэ тоо одоо ч өссөөр байна.

Одоогийн байдлаар Шибийн шатаалт 230% -иар өссөн ба Shibburn вэбсайтад 357 сая Шиб шатсан гэж мэдээлжээ.

Түүнчлэн Шиба Ину коммунити 6-р сард 400 гаруй гүйлгээгээр 4,553,606,683 SHIB-ийг dead wallet руу шилжүүлж, шатаажээ.

Dead wallet руу аливаа криптог илгээх нь уг токенуудыг эргэлтээс бүрмөсөн хасдаг ба нийт эргэлт багасах тусам ханш өсдөг.