Монголын анхны крипто мэдээний сайт

Барри Силберт биткойн худалдаж авчээ

2022-06-18


Digital Currency Group-ийн гүйцэтгэх захирал, тэрбумтан, анхны биткойнд хөрөнгө оруулагчдын нэг Барри Силберт саяхан биткойн худалдан авч байгаагаа зарласнаар крипто сонирхогчдын сэтгэл санааг бага ч гэсэн өргөв.

Силбертийн үзэж байгаагаар зах зээл аль хэдийн ёроолдоо хүрсэн иймд одоо худалдаж авах цаг яг мөн гэжээ. 

Өнөөдөр крипто айдас ба шуналын индекс 7 гэсэн утгыг бүртгэж, "хэт шунал"-ын нутаг дэвсгэрт улам лав шигдэв. Дэлхийн хамгийн том криптовалют арваннэгдүгээр сараас хойш үнийн дүнгийн 70 гаруй хувийг алджээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн түрэмгий мөнгөний бодлогод хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаа нь биткойны ханшид дарамт шахалт үзүүлсээр байна. Түүнчлэн эрэв Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөө зогсоовол бухын улирал ирнэ гэж тэрбумтан Майк Новогратц удаа дараа мэдэгдсэн байдаг.