Монголын анхны крипто мэдээний сайт

Polygon Labs цомхотгол хийлээ

2023-02-23


Polygon Labs нь багаа 20 хувиар цомхотгож байгаагаа зарлалаа.

Мягмар гаригт (2023 оны 2-р сарын 21) хэвлэлийн мэдээний дагуу Polygon Labs нь  ажиллах хүчнээ 20% бууруулсан нь 100 ажлын байранд нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Албан ёсны мэдэгдэлд:

"Энэ оны эхээр бид олон төрлийн бизнесийн нэгжүүдийг Polygon Labs-д нэгтгэсэн. Энэ үйл явцын нэг хэсэг болгон бид багаа 20%-иар цөөлсөн тухай хүнд мэдээг хуваалцаж байна. Энэ бол үнэхээр хэцүү шийдвэр байсан ч бидний аялалд зайлшгүй шаардлагатай алхам байлаа" гэжээ.

Ажлаас халагдсан ажилтнуудад Polygon Labs ажилласан хугацаанаас үл хамааран гурван сарын халагдсаны тэтгэмж олгоно гэж тус компани нэмж хэлэв.

Тус компани 2022 оны сүүлчээр илүү олон ажилчин авах төлөвлөгөөгөө гаргасны дараахан ийнхүү цомхотгол хийж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Пүүсийн хэвлэлийн төлөөлөгч Бхумика Сриваставагийн хэлснээр, Полигон нь 2022 оны эцэс гэхэд ажиллах хүчнийхээ тоог 200 хүнээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа нь 40%-ийн өсөлтийг харуулж байна гэсэн юм.

Ийнхүү Polygon Labs нь өнгөрсөн жил баавгайн зах зээл эхэлснээс хойш ажилчдынхаа тоог цөөрүүлсэн хамгийн сүүлийн үеийн крипто байгууллага болсон юм. Үүнээс өмнө Coinbase, Kraken, Crypto.com, Blockchain.com зэрэг крипто томоохон компаниуд цомхотгол хийсэн билээ.