Монголын анхны крипто мэдээний сайт

Дэлхийн төлбөрийн аварга Ingenico биткойныг хүлээн зөвшөөрлөө

2023-02-23


Сүүлийн долоо хоногт дижитал валютын зах зээл ихээхэн хэлбэлзэлтэй байгаа ч дэлхийн финтекийн Ingenico фирм биткойн дээр эерэг хандлагатай байна. Дэлхийн хамгийн том крипто арилжааны платформ Binance-тай хамтран Ingenico нь үйлчлүүлэгчдэдээ биткойноор төлбөр хийх боломжийг олгожээ.

Арилжааны платформын шинэчлэлтийн дагуу биткойн төлбөрийг Binance Pay-ээр дамжуулан хөнгөвчлөх бөгөөд Францад хэрэглэгчдэд нээлттэй байх болно.

Биткойны шийдлийг Ingenico-ийн AXIUM төлбөрийн терминалуудаар дамжуулан авах боломжтой бөгөөд BTC-ээс гадна бусад 49 тоон валютаар төлбөр хүлээн авахад дэмжлэг үзүүлэх болно.

"Төлбөрийн экосистемийг хурдасгагч тэргүүлэгчийн хувьд бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд зориулж криптовалют төлбөрийг жижиглэнгийн арилжаачдад хүргэхийн тулд Binance зэрэг ирээдүйтэй брэндүүдтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэж Ingenico компанийн Инноваци ба дэлхийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Мишель Легер энэ талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ.