Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB халимны позиц нэмэгджээ

2023-02-24


Etherscan дээрх мэдээллээс үзэхэд 13 цагийн өмнө маш их хэмжээний Шиба Ину меме зоосыг хамгийн том SHIB халимуудын нэг нь худалдаж авчээ.

Тодруулбал тэр халим 1,176,641 долларын үнэтэй 89.1 тэрбум гаруй SHIB худалдаж авсан байна. Гэсэн хэдий ч энэ нь түүний сүүлийн долоо хоногт хийсэн цорын ганц том SHIB худалдан авалт биш юм.

 Сүүлийн 10 хоногт энэ хөрөнгө оруулагчийн хэтэвчинд мөн 205,555,605,147 SHIB  12,181,709,185 SHIB, 77,688,299,046 SHIB орж ирсэн байна. Түрийвчэнд одоо нийт 19,420,099,565,898 Шиба Ину байгаа ба энэ нь 252,072,892 доллартай тэнцэж байна.

Үүнээс гадна Шиба Ину одоо Ethereum сүлжээн дэх 100 том халимны эзэмшдэг хамгийн том крипто хөрөнгө хэвээр байна.

Тэд нэгдсэн багцдаа 661,232,680 долларын SHIB-ийг эзэмшдэг бөгөөд энэ нь 13.54% эзэлж байна. Дунджаар топ 100 халим тус бүр нь 6 сая гаруй долларын үнэтэй Шиба Ину буюу 496 тэрбум гаруй меме зоосыг ходл хийж байна.