Монголын анхны крипто мэдээний сайт

1-р сард PCE 0.6%-иар өссөнөөр биткойн 3%-иар уналаа

2023-02-25


1-р сард Хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс жилийн 5.4%-иар, сар бүр 0.6%-ийн өсөлтийг бүртгэсний дараа удалгүй биткойн баасан гарагт 23,000 ам.доллар болтлоо буурчээ.

Хүлээгдэж байснаас өндөр байгаа нь Холбооны нөөцийн хүүгийн өсөлт үргэлжлэх болно гэсэн үг юм.

Биткойн баасан гаригийг ойролцоогоор 24,000 доллараас эхэлж, 1-р сарын PCE үзүүлэлт гарах хүртэл 23,800 доллараас дээш байсан.

Үүний дараа хөрөнгө унасан бөгөөд ердөө 30 минутын дотор 23,000 доллар хүртэл буурчээ. Одоогийн байдлаар багахан сэргэж, 23,217 доллараар арилжаалагдаж байна.

Биткойны уналт нь Ethereum (ETH) 3.3%, Cardano (ADA) 4.6%, Полкадот (DOT) 7.1% зэрэг уналтыг дагуулав. Үүний зэрэгцээ NASDAQ болон S&P500 индексүүд тус бүр 1.81%, 1.25% -иар унасан байна.

Coinglass-ийн мэдээллээс үзэхэд крипто зах зээлийн уналт нь зөвхөн сүүлийн 4 цагийн дотор 110 сая долларын лонг позиц хаагдахад хүргэсэн. Үүнд BTC 44 сая доллар, ETH 22 сая долларын борлуулалт багтана.

Хамгийн том нэг удаагийн борлуулалт BitMEX дээр XBTUSD арилжаагаар 7.52 сая доллараар хийгджээ.

PCE нь Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гэхээсээ илүү ХНС-ийн илүүд үздэг инфляцийн хэмжүүр юм.

ХНС сүүлийн 40 жилд ажиглагдсан инфляци хамгийн өндөр үзүүлэлттэй байгаатай холбогдуулан 2022 оны эхнээс бодлогын хүүгээ өсгөж байгааг дурьдах нь зүйтэй.