Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-02-27


Макро эдийн засгийн мэдээллээс үзэхэд Холбооны нөөцийн сан хүүгээ үргэлжлүүлэн өсгөх хандлагатай байгаа тул криптовалютын зах зээл болон АНУ-ын үнэт цаасны зах зээл өмнөх долоо хоногт уналттай байв. Биткойны ханш 4%-иас илүү буурч, S&P 500 индекс 2.7%-иар унаж, жилийн хамгийн муу долоо хоногоо хаалаа.

CME-ийн мэдээллээс харахад 3-р сарын хурлаар ХНС хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх магадлалыг 73%-иар харуулж байсан боловч инфляци хүлээгдэж байснаас өсөлттэй гарсан тул 50 суурь нэгжээр өсгөх магадлал аажмаар өсөж эхэлсэн.

Тодорхой бус байдлын үед зарим зоос илүү гүнзгий засвар хөдөлгөөн хийж байхад цөөн хэдэн зоос нь чиг хандлагыг сөрж, илүү сайн гүйцэтгэлтэй хэвээр байна. Тиймээс арилжаа хийх зөв зоосыг сонгох нь чухал юм.

BTC үнэ дахин 24,000 долларын араас хөөцөлдөж байгаа нь LDO, EGLD, THETA, KLAY нарыг өсгөж магадгүй гэж шинжээчид үзжээ.