Binance-ийн Гүйцэтгэх захирал Чанпэн Жао буюу "CZ"
крипто ханшийн уналт нь үүнийг хуримтлуулах сайхан цаг болгож байна гэж
мэдэгджээ.
Bankless подкастын үеэр CZ хэлэхдээ, нэмэлт мөнгөтэй арилжаачид баавгайн зах зээлийн үед илүү их крипто худалдаж авах талаар
бодож үзэх хэрэгтэй гэж хэлээд үүнийг "худалдан авахад хямд цаг" гэж нэрлэв.
Чанпэн Жао мөн Майкл Сэйлор болон Эль Сальвадорын Найиб Букеле нарын
уналтаар биткойн худалдаж авсан хүмүүсийг онцолжээ. Хэрэв арилжаачид одоогийн баавгайн зах зээлийг даван туулж чадвал
дараагийн бухын улиралд илүү их боломжийг
эдлэнэ гэж CZ хэлэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Урт хугацааны хэтийн төлвийн хувьд энэ салбар өсөлттэй хэвээр байна. Илүү олон аппликейшн хөгжүүлэгдэж, энэ салбарт илүү олон хүмүүс шинээр орж ирж байна. Хэрэв бид тав, арав, хорин жилийн алсын харааг авч үзвэл энэ салбар улам томрох болно” гэжээ.
Гэвч CZ ойрын өдрүүдэд зах зээл улам бүр унах магадлалтай хэмээгээд богино хугацааны төлөв тодорхойгүй хэвээр байна гэж мэдэгдэв.
Баавгайн зах зээл хэзээ дуусах вэ?
CZ хэлэхдээ, одоогийн баавгайн зах зээл нь дөрвөн жилийн мөчлөгийн нэг хэсэг байж магадгүй, энэ нь крипто ханшийн удаан үргэлжилсэн сул дорой байдлыг харуулж байна гэв. Мөн тэрээр инфляци өсч байгаа нь хүмүүсийг криптовалютыг авахад саад болж байна гэжээ.