Монголын анхны крипто мэдээний сайт

8-р сараас хойшхи хамгийн өндөр дүнтнэй биткойны лонг позицууд хаагджээ

2023-03-03


Криптод ээлтэй банк Silvergate-ийн талаарх санаа зовнилоос үүдэлтэй баасан гарагийн эхээр биткойны (BTC) уналт нь фьючерс зах зээлийн өсөлтийн хөшүүргийг сэгсэрлээ.

Glassnode-ийн мэдээлснээр, биржүүд Азийн цагаар 62 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй биткойны лонг фьючерсийг хаасан нь наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн юм. Мөн 500,000 гаруй долларын өртөгтэй шорт позиц хаагдсан нь ажиглагдсан.

Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч криптовалют болох биткойны ханш өнөөдөр 5%-иар буурч 22,000 ам.долларт хүрч, 2-р сарын 14-нөөс хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Пүрэв гарагт Силвергейтийн хувьцааны үнэ 50%-иар унасан нь криптод ээлтэй зээлдэгч нь "түүний үйл ажиллагааг үргэлжлүүлэх чадвараа" ахин үнэлэхээр болж, Үнэт цаас, биржийн хороонд жилийн тайлангаа өгөхөө хойшлуулснаас үүдэлтэй.

Уг мэдээнд биткойн хожуу хариу үйлдэл үзүүлсэн нь крипто зах зээл дэх хөрвөх чадварын хямралыг улам дордуулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй байж магадгүй юм.

Түүнчлэн ихэнх биржүүд Silvergate-тэй холбоотой бизнесээ түр зогсоосноо зарлажээ.