Монголын анхны крипто мэдээний сайт

BTCC бирж Шиба Инуг бүртгэлээ

2023-03-04


Лондонд төвтэй криптовалют арилжааны платформ BTCC нь Shiba Inu (SHIB)-ийг өөрийн жагсаалтанд нэмснээ зарлалаа.

Твиттер дэх Шиба Ину коммунити энэхүү мэдэгдэлд баярлаж, бүртгэсэнд маш их талархаж байгаагаа илэрхийлэв. BTCC-ийн SHIB-ийг платформдоо нэмэх шийдвэр нь олон нийтэд илүү их арилжаа хийх боломжийг олгоно гэж найдаж байна. Тус бирж нь 2011 онд байгуулагдсан цагаасаа эхлэн криптовалют арилжааны үйлчилгээг санал болгож байгаа аж.

Уг бирж Их Британид бүртгэлтэй бөгөөд АНУ, Канад, Европт крипто лиценз эзэмшдэг. Биржийн дэмжигдсэн токенуудын жагсаалтад SHIB-ийг нэмж оруулсан нь CFX, ACH, CORE, NVDA, AMD зэрэг томоохон шинэ жагсаалтуудын нэг хэсэг юм.