Монголын анхны крипто мэдээний сайт

Жаред Бликре: Биткойн 13,000 доллар хүртэл унаж магадгүй

2023-03-04


Крипто шинжээч Жаред Бликре хэрвээ дахин томоохон доголдол гарвал криптовалютын ханш 13,000 ам.доллар хүртэл унаж болзошгүйг анхааруулж байна.

Тодруулбал тэрээр Yahoo Finance дээр ярилцлага өгөх үеэрээ хамгийн том крипто бирж болох Binance нь томоохон уналт, доголдлыг харуулбал, асар их хэмжээний уналтыг өдөөж магадгүй гэж шинжээч үзэж байна. Бликре мөн өчигдрийн улаан лаа нь удаан хугацааны туршид ажиглагдсан хамгийн том лаа болохыг тэмдэглэв.

Биткойн өчигдөр нэг цаг хүрэхгүй хугацаанд үнийн дүнгийнхээ 6%-ийг алдаж, Bitstamp бирж дээр өдрийн доод үнэ болох 22,000 ам.долларт хүрсэн.

Криптовалютад ээлтэй Silvergate банк дампуурч, хувьцаа нь 50%-иар асар их уналтад орж, бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрснээр тус уналт болжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 210.14 сая долларын крипто борлуулалт хийгдсэн ба лонг позицууд нийт дүнгийн 96.78 хувийг эзэлж байна.

Үүний адилаар хэрэв Binance-д ямар нэгэн асуудал үүсвэл биткойн 13,000 доллар болж болзошгүй сүйрлийн тухай Бликре анхаарууллаа.