Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB, DOGE-ыг Uber Eats төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрлөө

2022-07-03


Shiba Inu болон Dogecoin эзэмшигчид BitPay-ээр дамжуулан өөрсдийн криптовалютаараа Uber Eats хүнсний хүргэлтийн төлбөрийг төлөх боломжтой боллоо.

BitPay нь мөн Bitcoin, Ethereum, Bitcoin Cash, Litecoin, XRP, Dai, Wrapped Bitcoin (WBTC) болон зарим стаблькойныг дэмждэг.

BitPay-ийн албан ёсны мэдэгдэлд Uber Eats нь криптовалютын шууд төлбөрийг хараахан хүлээн авахгүй байгаа тул энэхүү төлбөрийн арга нь BitPay бэлгийн карт болон BitPay картуудад хамаарах болно.

Үүнээс гадна DoorDash, GrubHub зэрэг хоол хүргэлтийн компаниуд, мөн Grill, Chili's, Carrabba's Italian Grill, Steak 'n Shake болон бусад олон ресторанууд BitPay-ээр дамжуулан крипто төлбөрийг хүлээн авч байна.

Түүнчлэн сүүлийн үед криптовалютыг төлбөрийн хэлбэр болгон зөвшөөрөх явдал нэмэгдэж байна. Өмнө сард гэхэд Tag Heuer, Hublot, Breitling зэрэг тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчид BitPay-ээр дамжуулан криптовалютыг хүлээн авч эхэлжээ.