Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-03-06


АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт хүчтэй сэргэлттэй байсан ч биткойн үүнийг дагаж чадаагүй. Энэ нь Silvergate банкинд үргэлжилж буй асуудлуудаас улбаатай бөгөөд хөрөнгө оруулагчдын санаа зовнилтой холбоотой байж магадгүй. Эдгээр айдас нь криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ бараг 1 их наяд доллар болтлоо буурсан шалтгаан байж болох юм.

Крипто зах зээлийн өөр нэг богино хугацааны эерэг үзүүлэлт бол сүүлийн 7 хоногт 0.70-оор буурсан АНУ-ын долларын индекс (DXY) суларсан явдал юм. Энэ нь крипто зах зээл ойрын хэдэн хоногт сэргэх оролдлого хийж магадгүй байгааг харуулж байна. Биткойны үнэ 20,000 доллараас дээш хэвээр байвал сонгогдсон алткойнууд илүү өсөх магадлалтай байж болох юм.

BTC үнэ сэргэх шатандаа орж байгаа бол EOS, STX, IMX, MKR ханш өсөх дохио өгч эхэлнэ хэмээн шинжээчид дүгнэжээ.

Жич: Арилжааны шийдвэрээ бие даан гаргана уу.