Монголын анхны крипто мэдээний сайт

Энэтхэгийн томоохон биржид бүртгэх болсныг зарласнаар FLOKI 11%-иар өсчээ

2023-03-08


FLOKI-ийн үнэ нь шинэ бүртгэлийн мэдээнд эерэг хариу үйлдэл үзүүлснээр гэнэт 11% -иас дээш өссөн байна. Өчигдөр FLOKI 0,000047 ам.доллараар арилжаалагдаж байсны дараагаар 10,47%-иар өсч 0,0000449 ам.доллар болжээ.

Энэтхэгт төвтэй WazirX токеныг бүртгэх гэж байгаагаа зарласнаас хойш 24 цагийн дотор FLOKI ийнхүү өсөлтийг үзүүлсэн байна.

Үүнээс өмнө Синагапурт төвтэй Digifinex бирж нь Floki-г биржийнхээ хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс FLOKI/USDC спот арилжааны хослолыг зарлалаа. Floki Perpetuals нь мөн крипто бирж дээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдэд крипто бирж дээр 100 дахин хөшүүрэгтэй FLOKI арилжаа хийх боломжийг олгодог.