Монголын анхны крипто мэдээний сайт

Hut 8 биткойны нөөцөө 65%-иар нэмэгдүүлэв

2023-03-10


Канад улсад төвтэй криптовалют олборлогч Hut 8 Mining компани 2022 оны 12-р сарын 31-оор эцэс болгож, улирлын санхүүгийн тайлангаа гаргажээ.

Тус компани олборлолтоо жилд 28 гаруй хувиар нэмэгдүүлж, фиат орлогоо 16.9 сая канад доллараар нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч биткойны үнийн уналт, эрчим хүчний үнэ ханшийн хэлбэлзэл, сүлжээний хүндрэл зэрэг нь орлогод сөргөөр нөлөөлөв.

Hut 8-ын орлого 2022 оны 12-р сарын 31-нд дууссан жилийн хугацаанд 2021 онд бүртгэгдсэн 173.8 сая канад доллартай харьцуулахад 13 гаруй хувиар буурч, 150.7 сая канад доллар болжээ.

Сайн тал нь тус компани өнгөрсөн жил 3568 биткойн олборлосон байна. 2021 онтой харьцуулахад 28.1%-иар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь олборлогчдын флотын өргөтгөл болон олборлолтын үйл ажиллагаанаас үүдэлтэй хэшийн түвшин нэмэгдсэнтэй холбоотой юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жэйм Левертон хийсэн мэдэгдэлдээ 2022 он бол бүхэл бүтэн салбарын хувьд хүнд хэцүү үе байсныг онцолсон ч түүний компани "сайн ажилласан" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Hut 8 нь 2022 оны эцэс гэхэд 203.6 сая долларын зах зээлийн үнэлгээтэй нийт 9,086 биткойны үлдэгдлийг хадгалдаг гэж тэмдэглэсэн бөгөөд үүнийг "өөрөө олборлосон, барьцаагүй" гэж тодорхойлсон.

Түүгээр ч зогсохгүй 4-р улиралд өөрөө олборлосон биткойны 100%-ийг хадгаламждаа хадгалжээ.

Олборлолтын ашиг нь жилийн хугацаанд 60.4 сая канад доллар болсон нь 2021 оны 108.1 сая канад доллартай харьцуулахад 44 гаруй хувиар буурсан гэсэн ба энэ нь үндсэндээ биткойны үнэ буурч, эрчим хүчний дундаж зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж тус компани мэдэгдэв.