Крипто шинжээч Али долоо дахь том криптовалют Кардано (ADA)-ийн өсөлтийн чиг хандлагыг олж харжээ. Түүний байршуулсан графикаас харахад Карданогийн их хэмжээний гүйлгээ 2023 он гарснаас хойш өсөх хандлагатай байгааг харуулж байна.
Кардано сүлжээн дэх 100,000 доллараас давсан ADA-ийн томоохон гүйлгээний хэмжээ нэмэгдэж байгааг тэрээр тэмдэглэв.
Али нэмж хэлэхдээ "Энэ хандлага нь институциональ хөрөнгө оруулагчид болон ADA халимуудын оролцоо нэмэгдэж, тэдний хөрөнгө оруулалтын стратегийг гэрэлтүүлж байгааг харуулж байна" гэжээ.
IntoTheBlock-ийн мэдээлэлд дурьдснаар 100,000 доллараас давсан "их хэмжээний гүйлгээ" нь ихэвчлэн халимуудын үйлдлийг төлөөлөх хэрэгсэл болдог. Энэ статистикийн өсөлт нь энэ бүлгийн эзэмшигчдийн их хэмжээний худалдан авалт эсвэл зардлын үр дүн байж болно.
Халимууд эсвэл томоохон эзэмшигчид
зах зээлийн уналтын үеийг далимдуулан хөнгөлөлттэй үнээр илүү их хөрөнгө
хуримтлуулдаг гэдгийг дурьдах нь зүйтэй.