Цахим машин
үйлдвэрлэгч Тесла удахгүй ирэх улирлын тайландаа ойролцоогоор биткойны уналтаас
улбаалан 440 сая долларын үнэ цэнийн бууралтын талаар мэдээллэх магадлалтай гэж томоохон сайтууд шуугиж эхлэв.
Одоогийн байдлаар
дэлхийн хамгийн том криптовалют 19,000 долларын түвшнээс арай дээгүүр
арилжаалагдаж байна.
Тесла болон
биткойны түүхийг сөхвөл, өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 1.5 тэрбум ам.долларын
үнэтэй биткойн худалдаж авснаар крипто коммунитид асар их шуугиан дэгдээж,
дэлхийн хамгийн том криптовалютны үнийн дээд амжилт тогтоосон.
Цахим машин
үйлдвэрлэгч нь 2021 оны гуравдугаар сард өөрийн эзэмшлийн зарим хэсгийг
буцааж зарсан.
Мөн өнгөрсөн
жилийн 5-р сард тус компани төлбөр хийхдээ тэргүүлэгч зоосыг хүлээн авахаа
зогсоосноор зах зээл дээр уналтыг бий болгосон ч биткойны хадгаламж тэр цагаас
хойш өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Түүнчлэн энэ хоёрдугаар
сард Тесла биткойны нөөцөө 2 тэрбум долларын үнэтэй гэж мэдээлсэн. Тэр үед Элон
Маскийн удирддаг компани биткойнтой холбоотой 51 сая ам.долларын үнэ цэнийн
бууралтыг мэдээлэв. Харин энэ улирлын тайланд зах зээлийн уналтаас улбаалан үнэ цэнийн бууралтыг найм дахин
өсгөж бичих нээ.