Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шаталтын түвшин 9,562% өсчээ

2023-03-18


Өөр нэг их хэмжээний меме зоосыг "үхсэн" түрийвч рүү шилжүүлснээр SHIB-ийн шаталтын түвшин дахин их хэмжээгээр өссөнийг харуулав.

Тодруулбал сүүлийн 24 цагийн хугацаанд бараг тэрбум Шиба Ину зоос шатаажээ. Энэ нь сүүлийн 7 хоногт устгасан SHIB-ын дүнгийн талаас арай бага юм. Shibburn сүүлийн 7 хоногийн хугацаанд Шиба Инугийн арми 2,543,787,247 ШИБ-г шатааж чадсан гэж хуваалцжээ.

Shibburn хяналтын платформын хуваалцсан мэдээллээс үзэхэд Шиба Ину зоосыг үхсэн түрийвч рүү шилжүүлэх хурд сүүлийн 24 цагийн дотор 9,562%-иар өссөн гэв.

Энэ хооронд алдартай меме зоос Шиба Ину долоо хоногт 7.2%-иар өссөн байна.