Монголын анхны крипто мэдээний сайт

ENS домэйн 320,000 доллараар зарагдлаа

2022-07-04


Өнөөдөр 000.eth хэмээх Ethereum Name Service-ийн домэйн нь 300 ETH (320,000 доллар) гэсэн өндөр ханшаар зарагдлаа.

NFTGO аналитик платформоос өгсөн мэдээллээс үзэхэд энэ нь ETH-ээр илэрхийлэгдсэн ENS гүйлгээний хоёр дахь хамгийн өндөр үнэ юм. Өнгөрсөн аравдугаар сард paradigm.eth-ийг 420 ETH (тухайн үед ойролцоогоор 1.5 сая доллар) үнээр худалдаж авсан. Гэхдээ Парадигм венчур фирм энэ худалдан авалтыг хийгээгүй байна.

Ethereum Foundation-тай нягт холбоотой Ethereum Name Services нь хэрэглэгчдэд хоёр дахь том блокчэйн дээр домайн нэр худалдан авах боломжийг олгодог. Домэйн бүрийг NFT хэлбэрээр зардаг.

Энэ үйлчилгээ нь худалдаж авсан ENS домэйн нэрийг твиттерийнхээ нэр болгосон нэр хүндтэй хүмүүсийн ачаар маш их алдартай болсон. Тэдний жагсаалтад Shopify-ийн гүйцэтгэх захирал Тобиас Лютке, Reddit-ийн үүсгэн байгуулагч Алексис Оханян болон бусад алдартангууд багтжээ. Шилдэг шар айрагны брэндүүдийн нэг Budweiser мөн наймдугаар сард өөрийн ENS домэйн нэрийг худалдаж авсан.

Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногт Ethereum Name Services бүртгэлийн тоо 112%-иар өссөн байна.

Үүнтэй холбоотойгоор ENS токены үнэ сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 4%-иар өсчээ. Дээр дурдсан хугацаанд криптовалютын арилжааны хэмжээ 72%-иар өссөн байна.