Монголын анхны крипто мэдээний сайт

Binance спот арилжааг түр зогсоосноо зарласнаар биткойны үнэ 28,000 доллараас доош уналаа

2023-03-25


Өчигдөр орой 8 цагийн үед дэлхийн хамгийн том крипто биржид алдаа гарсны улмаас спот арилжаагаа түр зогсоосноо зарлалаа.

Хэдийгээр багийнхан уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч биткойны үнэ тэр дороо бараг мянган доллараар унасан. Үүний дараа тус биржийн захирал CZ удахгүй арилжаа хэвийн болох талаар жиргэв.

Binance багийнхан үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн баталгааг үл харгалзан BTC болон бусад крипто зах зээлийн үнэ шууд уналтад орсон.

Хамгийн том дижитал хөрөнгө тэр дороо 700 доллараар буурч 27 500 доллар болжээ. Ethereum хэдхэн минутын дотор 1800 доллараас 1750 доллар болтлоо буурчээ. Хэдийгээр спот арилжаа хэвийн үргэлжилж эхэлсэн ч энэ уналт үргэлжлэн биткойн өдрийн доод ханш болох 27000 долларыг шалгасан байна.

Өөр нэг крипто аварга OKX бирж саяхан зарим серверүүдтэйгээ холбоотой ийм тасалдал гарсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.